“Гоёл-2013” ирэх даваа гаригт эхэлнэ

2012-12-08,
Ирэх жилийн загварын өнгө төрхийг тодорхойлж, загвар зохион бүтээгч, загвар өмсөгчдийн ур чадварыг өрсөлдүүлдэг “Гоёл 2013” наадам ирэх даваа гаригт загварын долоо хоногоор нээлтээ хийх гэж байна. Шилмэл загварын ордонд өнөөдөр “Гоёл-2013” наадмын талаар  Дизайнеруудын холбооны хувцас загварын холбооны тэргүүн Ч.Оюунчимэг Дизайнеруудын холбооны нарийн бичгийн дарга н.Байгалмаа, , “Fashion shop” агентлагийн тэргүүн, дизайнер Г.Сайнзаяа нар хэвлэлийнхэнд наадмын талаар мэдээлэл хийлээ. 25 дахь удаагаа зохиогдох гэж буй “Гоёл 2013” наадамд загварын агентлагууд нэгдэн, энэ сарын 10-13-нд “Наран моторс”-ын байранд өдөрт дөрвөн удаагийн тоглолт хийж шинэ загваруудаа танилцуулна. Өнгөрсөн жилээс эхлэн “Гоёл” наадмыг загварын долоо хоногоор хийж байхаар болсон юм. Тиймээс энэ жилийн загварын долоо хоног энэ сарын 10-ний өдөр 15.00 цагт “МODS” агентлагийн үзүүлбэрээр эхэлж, “Говь эрдэнэ”, “Bess Tailor”-ийн коллекциудыг толилуулах аж. Түүнчлэн, энэ сарын 11-ний өдөр 13.00 цагт “Мон Үйл”, “Precious”, “Амно”, “Lux Cashmere”, 12-нд “Дархан Минж”, “Мила Мода”, “Аяс Кашмер”, “Шийлмэл загвар”, 13-нд Гадаадын дизайнерүүд үзүүлбэрээ эхлэн “Төмөр трейд”, “Дөлгөөн”, “Сити”, Muse & art house агентлагууд загвараа дэлгэх нь ээ. Энэ удаагийн “Гоёл-2013” наадамд  18 байгууллага, 50-аад дизайнер, 70 гаруй загвар өмсөгч оролцох  бөгөөд наадмын хаалтын шоу Соёлын төв өргөөнд энэ сарын 15-нд болно. Загварын тайзыг “Гэсү” студи урлаж, зохион байгуулалт, найруулгыг нь “Херо” энтертайнмент, гэрэл тайз, техник хэрэгслийг “Sound of Mongolia” продакшн тус тус хариуцан ажиллаж байгаа аж.

Энэ жилийн “Гоёл” наадамд топ Э.Одгэрэл оролцох эсэх талаар Ч.Оюунчимэг Э.Одгэрэл өөрөө түүнтэй ярьж, нэг ч ярилцлага хэвлэлд өгөөгүй гэж мэдэгджээ. Тэрээр гадаадад байгаа бөгөөд нутагтаа ирээд хэвлэлийн бага хурал хийж залруулна гэж байгаа гэнэ

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax