ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧ SARAH BURTON KATE MIDDLETON-НЫ ЖИРЭМСНИЙ ХУВЦАСЫГ УРЛАНА

2012-12-18,
 Дэлхий дахины анхаарлын төвд байсаар байдаг алдартнуудын тоонд яахын аргагүй английн хатан хааны гэр бүл багтдаг бол ах дүү ханхүү нар бөгөөд ханхүү William болон түүний гэргий Kate Middleton нар олны бай болсоор байдаг билээ. Тэдний хувьд хуримаа хийснээс хойш хэвлэл мэдээлэл байнга тэднийг хүрээлсээр өдийг хүрсэн бол хосууд сайнтай ч муутай ч олон зүйлс яригдаж байсан юм. Энэ хавар Kate Middleton-ны  нүцгэн шахуу зураг сэтгүүлд гарч багагүй шуугиан тариад авсан бол саяханаас Kate Middleton-ныг жирэмсэн бөгөөд  тэднийг удахгүй хүүхэдтэй тэр тусмаа ихэр хүүхэдтэй гэх мэдээлэл гарч олны анхаарлыг татах болсон билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан түүний хуримын даашинзыг урласан загвар зохион бүтээгч Sarah Burton Kate Middleton-ныг бие давхар байх үедээ өмсөх хувцасыг урлах болсон байна. Тэрээр энэ талаар мэдэгдэхдээ Би энэ хувцаснуудыг хийнэ гэж найдаж байна хэмээн хэлжээ. Дашрамд хэлэхэд ханхүү  William болон түүний гэргий Kate Middleton нар удахгүй английн хатан хааны гэр бүлийн удмыг залгах хүүхдийн эцэг эх болох бөгөөд Kate Middleton-ыг ихэр хүүхэдтэй хэмээн мэдэгдсэн юм.
бичсэн: Javhaa setguulch төрөл: show biz
(3) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

haha kate middleton shaal dotoroosoo gereltsen bish emegtei sh dee,ineegeed hamag shud ni gartsan hernee tsaraid ni gerel bhku...
бичсэн jagaa (зочин) цаг: 07:35, 2012-12-18 | Холбоос | |
kate middleton onii ontsloh uil yvdald yaaj iijbgad orchih ymaaaa
бичсэн Зочин цаг: 07:30, 2012-12-18 | Холбоос | |
shine medee oruulsand bayarlalaa bainga oruulj bgaarai amjilt
бичсэн jagaa (зочин) цаг: 07:24, 2012-12-18 | Холбоос | |



:-)
 
xaax