“Х-Vit” хамтлаг шинэ клипээ дэлгэлээ

2012-12-15,
Амьд хөгжмийн “Х-Vit” хамтлаг “Чимээгүй хайр” нэртэй шинэ клипээ дэлгэлээ. Эгч, дүү Нандиаг “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдаанд орж өөрсдийгөө таниулсан ч хувийн амьдралаа хөөн урлагаас хөндийрсөн гэдэг. Гэтэл тэднийг “Х-Vit” хамтлагийн гишүүд гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Тэд энэ удаад
“...Явах тухай би одоо ярихгүй
Учир нь чи надад ойрхон байна
Чиний тухай бодлыг минь хэн ч зөвтгөхгүй
Тэгэхээр би чамд чимээгүй хайрыг өгч чадна
Гэхдээ чи намйаг мэдэхийг хүсвэл
Эхлээд хайрыг минь мэдрээрэй...”
хэмээх үгтэй хайрын дууг үзэгчдэд хүргэлээ.

Дашрамд дуулгахад, “Х-Vit” хамтлаг дараагийн дууны бэлтгэлдээ орсон гэсэн шүү. Тэгэхээр тун удахгүй дахин шинэ клипээрээ бэлэг барих нь ээ.
мэдээллийн эх сурвалж news.mn


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax