ДУУЧИН KELLY CLARKSON СҮЙ ТАВЬЖЭЭ

2012-12-18,
 Үе үеийн авъяаслаг хүмүүсийг нэг дор цуглуулан тэднээс шилдгийн шилдгийг шалгаруулж дараагийн одуудыг төрүүлдэг American Idol тэмцээний ялагч дуучин Kelly Clarkson сүй тавьжээ. Тэрээр энэ зун найз залуу Brandon Blackstock-тойгоо хуримаа хийхийг боддог талаар телевизэд ярилцлага өгж байсан юм. Тэгвэл ийнхүү түүний мөрөөдөл биелэж хосууд сүй тавьсан байна. Тэрээр энэ талаараа өөрийн шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцахыг хүсэн Twitter хуудаснаа Би сүй тавьсан, та бүхнийг бүгд мэдээсэй гэж би бодлоо, би их аз жаргалтай байна. Би хорвоогийн хамгийн сайн залуутай байгаадаа азтай хэмээн бичжээ. Хосууд өнгөрсөн баасан гарагт буюу 9 сарын 14-нд албан ёсоор сүй тавьсан байна. Дуучин  Kelly Clarkson-ны хувьд маш баяртай байгаа бөгөөд WhoSay site-аар дамжуулан сүйн бөгжнийхөө зургийг тавьсан байна. Харин дуучин Kelly Clarkson-ны сүй тавьсан залуу болох Brandon Blackstock нь дуучин бүсгүйн менежер Narvel Blackstock-ны төрсөн хүү юм.
бичсэн: Javhaa setguulch төрөл: Entertaiment
(1) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

I love you, Kelly
бичсэн jagaa (зочин) цаг: 07:28, 2012-12-18 | Холбоос | |



:-)
 
xaax