Дархлагдсан тулаанч

2012-12-18,
У г нь бөх. Гэхдээ одоо бараг барилдахгүй байгаа. Тиймээс ч өөрөөр нэрээ өндөрт өргөе гэж боддог юм уу, алдартнуудыг зодож, хэвлэлийн хуудаснаа залардаг нэг нөхөр байдаг гэхээр хэзээний нэрийг нь хэлэхэд бэлэн суугаа болов уу. Улсын начин Б.Одхүү...

Хүн зодсон хүнийг уг нь шийтгэдэг. Гэхдээ энэ хүнээс хууль хяналтынхан айдаг бололтой. Уламжлал гэх үү, улиглал ч юм уу, бүү мэд. Тэр дахиад л хүн зодсон байна. Тэгэх тэгэхдээ бүр олимпийн аваргад гар хүрсэн тухай мэдээ өнөөдрийн сонингуудаар дүүрэн гарчээ.

Урьд нь энэ хүн шоронд ял эдэлж байгаад гарч ирсэн боловч төд удалгүй боксчин залууд гар хүрч л байлаа. Баарны хяналтын камерт бичлэг нь үлдчихээд байхад начиндаантай Одхүү тэгэхэд бараг шийтгэлгүй өнгөрч чадсан юм. Харин энэ удаа яахыг мэдэхгүй. Олимпийн аваргад гар хүрсэн гэх мэдээллийг түүний ойрын эх сурвалжууд үгүйсгэж байгаа ч ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дарга, улсын заан Ц.Баярсайханыг зодож танхайрсан нь маргаангүй үнэн гэнэ. 
мэдээллийн эх сурвалж news.mn сайтаас
бичсэн: Javhaa setguulch төрөл: show biz
(2) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Mongold huuli yamriinh ni tald uilchleed, yamart ni uilchildegguig eruus oilgodoggui. Bayan yaduu, nertei torteigeer ni yalgaj uilchildeg huuli baisnaas baihaa bolitson ni deer bish uu. Neg hereg bolood hushignii tsaana nuugdaad zugeer ungurugsud haa saigui.heleh ch ug alga
бичсэн Chinzo (зочин) цаг: 07:33, 2012-12-18 | Холбоос | |
амжилт хүсье
бичсэн Зочин цаг: 07:28, 2012-12-18 | Холбоос | |



:-)
 
xaax