ДУУЧИН ADELE 2012 ОНЫ БИЛЛБОАРДЫН ШИЛДЭГ ДУУЧИН БОЛЛОО

2012-12-18,
 Adele-ийн 21 нэртэй цомог нь 2011 оны нэгдүгээр сард гарснаасаа хойш Их Британийн шилдэг 40 цомогт байр сууриа хадгалсаар байгаа. Энэхүү рекорд нь чартын 96 долоо хоногийн дараагаар хамгийн сүүлийн шийдвэрлэх мөчид 34-42 хүртэл чартуудад шилдэг гэдгээ баталж чадсан юм. Атлантикийн хаана ч цомгийн борлуулалт маш сайн байсан төдийгүй цомгийн 4,5 сая хувь нь Их Британид, 10 сая хувь нь Америкд борлогдсон юм. Дуучин Аделийн энэхүү цомог нь Их Британийн бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай цомгийн 5 дугаарт ордог бөгөөд хамгийн их татаж авсан видео юм. Түүнчлэн түүний энэхүү цомог нь Британийн оны цомгоор шалгарч, Грэммигийн оны шилдэг цомгийн шагнал авчирч байсан удаатай. Тэгвэл  24 настай дуучин маань энэ оны биллбоард чартын шилдэг уран бүтээлчээр тодорлоо. Тэрээр оны шилдэг эмэгтэй дуучин болсон бол, хип хоп дуучин Drake оны шилдэг эрэгтэй дуучнаар шалгарсан юм. X Factor шоуны албан ёсны оролцогч One Direction хамтлаг оны шилдэг шинэ хамтлагаар, Maroon 5 хамтлаг шилдэг хамтлагаар тус тус тодорсон. Оны шилдэг гурван дуугаар Gotye-ийн Somebody That I Used to Know, , Carly Rae Jepsen-ий Call Me Maybe болон  Fun хамтлагийн We Are Young зэрэг шалгарчээ.  Британийн шилдэг 10 уран бүтээлийн тоонд Ellie Goulding-ийн Lights, One Direction-ы What Makes You Beautiful дуунууд багтсан байлаа. 
бичсэн: Javhaa setguulch төрөл: Entertaiment
(1) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

adele-iin 21 neeree unen tasarhai. adele ugaasaa l lag duuchin l daa. Tsaanaasaa l ih chadaltai hooloitoi, eviig ni olood evteihen duuldag
Ony shildeg bolsond ni bayar hurgeye
бичсэн lhagvaa (зочин) цаг: 07:37, 2012-12-18 | Холбоос | |



:-)
 
xaax