CASABLANCA-ИЙН ТӨГӨЛДӨР ХУУР 600,000 ДОЛЛАРЫН ҮНЭД ХҮРЛЭЭ

2012-12-18,
 1940-өөд оны Касабланка нэртэй сонгодог кинон дээр гардаг төгөлдөр хуур 12 сарын 14-ний өдөр дуудлага худалдаанд орж 600,000 америк доллараар зарагджээ.  Энэхүү төгөлдөр хуур нь киноны нэгэн чухал хэсэг болдог. Төгөлдөр хуурыг Нью-Йоркийн Sotheby's дуудлага худалдааны төвөөс нэр нь үл мэдэгдэх худалдан авагч үнэ цохин авсан байна. 
Дуудлага худалдаа Casablanca киноны 70 жилийн ойг тэмдэглэж байгаатай давхцаж байгаа. Энэхүү төгөлдөр хуурыг эзэмшигч нь 1980-аад оны сүүлээр дуудлага худалдаанаас 154,000 америк доллараар худалдаж авч байжээ.  
Энэхүү кино нь Rick-ийн дүрд тоглосон Humphrey Bogart болон Ilsa-ын дүрийг бүтээсэн  Ingrid Bergman нарын хайр дурлалын адал явдал дээр үндэслэсэн дэс дараатай үзэгдлийг харуулдаг байна. Төгөлдөр хуурч Сэм энэхүү хайрын үзэгдлийн турш As Time Goes By-ыг тоглодог юм. Америкийн кино Институциэс Casablanca-г бүх цаг үеийн хамгийн романтик, үлгэр жишээ болгон ярихуйц кино юм хэмээн мэдээлж байсан юм.
Casablanca  нь 1943 онд шилдэг зураг, шилдэг дэлгэцийн кино, шилдэг найруулагчийн гурван шагналыг нэгэн дор хүртсэн түүхтэй.
бичсэн: Javhaa setguulch төрөл: Entertaiment
(1) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

sonirholtoi medee bna shuu amjilt husii
бичсэн jagaa (зочин) цаг: 07:25, 2012-12-18 | Холбоос | |



:-)
 
xaax