HELLO KITTY-ИЙН ЗУРАГТ НОМ ХУДАЛДААНД ГАРЛАА

2012-12-18,
 Sanrio  компанийн алдарт хүүхэлдэйн киноны дүр кофены ширээний шинэ ном"Hello Kitty, Hello Art"-ын ёслол боллоо. Хатуу хавтастай энэхүү зурагт номд Hello Kitty, My Melody, Keroppi зэргийн олон өхөөрдмөөр дүрүүдийг багтаажээ. Энэхүү номыг 2009 онд Hello Kitty-ийн бүтээгдсэний 35 жилийн ой, мөн 2010 онд Sanrio-гийн 50 жилийн ойд зориулан хийсэн урлагийн бүтээлүүдийн нэг хэсэг нь болдог.  Түүнчлэн энэхүү номд дизайнер Betsey Johnson-ы өхөөрдмөөр хөөрхөн зураг багтжээ. Дизайнер Жонсон:
Яриа эр: “Hello Kitty бол улс төрийн бус бөгөөд айж сүрдмээргүй хүүхэлдэй. Тэр бүх зүйлийг өөртөө агуулаагүй ч гэлээ үнэхээр өхөөрдөм, хөөрхөн хүүхэлдэй. Би бас түүний нэр нь мэндчилгээ болдогт нь дуртай”
Текст: Гурван өдрийн турш явагдах үзэсгэлэн Нью-Йорк хотноо болох бөгөөд фэнүүд нь цөөхөн тооны зураг, сонгодог бүтээгдэхүүнүүд болон номыг худалдан авах боломжтой юм.  Жонсон өөрийн бүтээлээ нэг бүрчлэн хананд өлгөж,
Яриа эр: Би түүнийг үнссэн. Би үүнийг компьютер ашиглалгүйгээр өөрөө зурсан юм. Би түүнийг зураад үнссэн
Текст: Энэхүү номд дэлхий дахины уран зураач, дизайнеруудын зураг, баримлуудын зургуудыг оруулсан байлаа. Sanrio компанийн дэд ерөнхийлөгч Jill Koch:
Яриа эр: Hello Kitty нь олон жилийн турш манай эрэгтэй, эмэгтэй уран бүтээлчдийн хайр хүндлэлийг хүлээсээр ирсэн төдийгүй дэлхий дахины олон мянган хүүхэд багачууд, хүмүүсийн талархал, хайрыг хүлээж байдаг. Бид таван жил гаруйн өмнөөс энэхүү бүтээлийг хийхээр уран бүтээлчдэдээ санал тавьсан. Гэтэл олон уран бүтээлчид хамгийн гайхалтай бүтээлүүдээ авчирсан
Текст:  Sanrio-гийн  "Hello Kitty, Hello Art!" галерей 12 дугаар сарын 14-нд эхэлж, 16-ныг хүртэл гурван өдрийн турш үргэлжилжээ.
бичсэн: Javhaa setguulch төрөл: show biz
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax