“ТАЙЗ-ДЭЛГЭЦИЙН АЛДАРТНУУД” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2012-12-13,
Монгол улсын гавьяат уран зохиолч Буяннэмэхийн 110 жил, Мугж Цэрэндэндэвийн 100 жил, АЖ Чимид-Осорын 100 жил, МУГЖ лха.Долгорын 90 жил, МУГЖ Жарантавийн 70 насны ойг тохиолдуулан “Тайз дэлгэцийн урлагийн алдартнууд”  үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэн монголын театрын музей соёл, урлагийг хөгжүүлэх сантай хамтран зохион байгуулж байна. “Тайз дэлгэцийн урлагийн алдартнууд” үзэсгэлэнд тухайн уран бүтээлчдийн  хөрөг болон тоглолтын сонирхолтой гэрэл зургууд, тоглож байсан жүжигийн хөтөлбөрүүд, зурагт хуудас, ном зохиолуудыг дэлгэн тавьсан байна.Үзэсгэлэнд театрын музейн сан хөмрөгт хадгалагдаж байсан 100 гаруй гэрэл зураг, 20 гаруй зурагт хуудас, 20 гаруй жүжигийн хөтөлбөр, ном товхимол , гар бичмэл гэсэн срнирхолтой үзмэрүүдийг дэлгэн тавьсан байна. Үзэсгэлэн энэ сарын 21-ныг хүртэл үргэлжилнэ

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

энэ үзэсгэлэн хаана нээгдсэн юм бэ
бичсэн Зочин цаг: 23:26, 2012-12-18 | Холбоос | |



:-)
 
xaax