ДУУЧИН JENNI RIVERA-ИЙН ЗОРЧИЖ ЯВСАН ОНГОЦ ОЛДЖЭЭ

2012-12-13,
Латин америкийн алдарт дуучин Jenni Rivera өнгөрсөн ням гарагт сураггүй алга болсон гэх мэдээлэлийг бид та бүхэндээ өчигдөр хүргэж байсан билээ. Түүний сууж явсан хувийн онгоц нислэгээ эхлээд 10 гаруй минутын дараагаас төвөөс холбоо тасарсан бөгөөд сураггүй алга болсон юм. Тэгвэл хайгуулын багийнхан түүний сууж явсан онгоцыг олсон бөгөөд тус онгоц осолдож онгоцонд зорчиж явсан бүх хүн амиа алдсан байна. Шинжээчдийн багийнхан одоогоор ажилаж байгаа бөгөөд ослын шалтгааныг тодруулж амжаагүй байгаа юм байна. Дуучин Jenni Rivera болон түүний нүүр хувиргагч нисгэгчид гээд нийт 8 хүн зорчиж явсан Learjet 25 онгоц нь Meксикийн хойд зүгт орших Nuevo Leon  мужийн хэсэгт осолджээ. Алдарт дуучин Jenni Rivera-ийн цогцос одоогоор олдоогүй байгаа ч түүний жолооны үнэмлэхийг олсон байна. Тэрээр өмнөх өдөр нь буюу бямба гарагт Monterrey хотноо өөрийн тоглолтоо хийн ням гарагийн өдрийн 15 цагийн орчимд онгоцоор ниссэн юм. Тэрээр  1969 оны 7 сарын 2-нд АНУ-ийн California мужид мэндэлжээ. Дуучныхаа карьерийг 1992 онд эхлэж уралгт хөл тавьж байжээ. Дуучин Jenni Rivera өдгөө хүртэл дэлхий дахинаа нийт 15 сая орчим цомог борлуулсан бөгөөд 2008 онд гаргасан түүний Jenni хэмээх цомог нь латин америкийн цомогны Billboard-ын жагсаалтыг тэргүүлж байсан байна. Түүний онгоцны ослод орсон энэхүү харамсалтай мэдээг хүлээн авсан түүний найз нөхөд урлаг соёлын одууд өөрсдийн Twitter хуудсаар дамжуулан эмгэнэл илэрхийлжээ. Дуучин Jennifer Lopez Twitter-тээ надад маш их харамсалтай байна, түүний төлөө болон гэр бүл, онгоцонд байсан бүх хүмүүсийн төлөө залбирах болно гэж бичсэн байна. Дуучин Jenni Rivera-ийн хувьд 43 настай байсан бөгөөд 5 хүүхэд 2 ачтай байжээ. гэж хэлжээ. Дуучин Beyonce-ийн тоглосон анхны сурталчилгаа ирэх оны 3 сард цацагдах юм байна.


бичсэн: Javhaa setguulch төрөл: show biz
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax