ЛОС АНЖЕЛЕСЫН КИНО ШҮҮМЖЛЭГЧДИЙН АССОЦИАЦИ ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

2012-12-13,
The Master киноны жүжигчдийг Лос Анжелесын кино шүүмжлэгчдийн ассоциаци шилдгээр нэрлэж байна. Paul Thomas Anderson шилдэг найруулагчаар,  Amy Adams шилдэг жүжиглэлттэй жүжигчнээр шалгарсан байна. Cannes-ийн кино наадмын шилдэг кино болох францын Amour нэртэй кино мөн шилдэг киногоор шалгарсан. Харин энэхүү ассоциацийн шилдгүүдэд Оскарын шагналд нэр дэвшсэн Les Miserables, The Hobbit болон жүжигчин Daniel Day Lewis нар орсонгүй. Screen Actors Guild болон Алтан бөмбөрцөгийн шилдгээр нэр дэвшигчдийг энэ долоо хоногт зарлах бөгөөд 2013 оны хоёрдугаар сард Оскарын шагналд нэр дэвших боломжтой хүмүүсийг тодорхойлно.
The Master кино шилдэг продакшиний дизайнаас эхлээд нийтдээ дөрвөн шагналыг дагуулсан. Үүний дотор тэтгэвэрт гарсан төгөлдөр хуурын багшийн дүрд тоглодог 85 настай жүжигчин Emmanuelle Riva шилдэг эмэгтэй жүжигчнээр, Tennessee мужийн шинэхэн улс төрчийн дүрийг бүтээсэн Dwight Henry шилдэг жүжигчнээр шалгарсан юм. Харин шилдэг дэлгэцийн зохиолын шагналыг Ben Affleck-ын найруулан тавьсан Argo нэртэй кино хүртсэн бөгөөд энэ кино бас Оскарт нэр дэвших магадлал ихээхэн өндөр байгаа юм.
85 дахь удаагийн Academy Awards-ын шилдгүүдийг нэгдүгээр сарын 10-нд зарлана.



бичсэн: Javhaa setguulch төрөл: show biz
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax