ЖҮЖИГЧИН MILEY CYRUS ӨВӨРМӨЦ ТӨРХӨӨРӨӨ ОЛНЫГ ГАЙХАШРУУЛАВ

2012-12-13,
Бямба гарагийн үдэш Америкийн жүжигчин Miley Cyrus Fonda Theatre-т болсон Borgore-ийн Christmas Creampies concert-д оролцжээ. 20 настай жүжигчин, дуучин маань энэхүү арга хэмжээний туршид гуяа хүрсэн өндөр түрийтэй ирвэсийн эрээн гутал өмсөж, оосоргүй хөхний даруулга зүүн өмдөндөө холбоотой аюулгүйн гинжин мөрөвч зүүсэн байсан нь олныг гайхашруулж байлаа. Тэрээр өмнө нь Халловены баяраар өвөрмөц загвартай, дэрвэгэр хормойтой даашинзаар гоёсон бол, 20 насныхаа төрсөн өдрөөр ар тал нь бараг бүхэлдээ задгай бариу плаж өмссөн. Харин энэхүү тоглолтонд ийнхүү нүцгэн шахуу хувцаслан ирсэн нь үнэндээ тийм ч гайхаад байх үзэгдэл биш байлаа. Харин тэрээр үсээ халимаг болгосон байсан нь бас л нэг өвөрмөц донжийг нь илэрхийлж байсан юм. Cyrus 2001 оноос урлагт татагдаж, 2008 онд анхны соло цомог Breakout-аа гаргаж нэлээд ашигтай ажилласан. Түүнчлэн "I Thought I Lost You дуугаараа Алтан бөмбөрцгийн авардын шилдэг оригиналь дуугаар шалгарсан. 2009 онд Hannah Montana: The Movie кинонд тоглосон. 2009 онд of The Time of Our Lives дуугаа гаргасан бөгөөд   Party in the U.S.A." нь хамгийн сайн борлуулалттай сингл болж байсан. 2010 онд Can't Be Tamed нэртэй студио цомгоо гаргажээ. Cyrus Форбес сэтгүүлийн 2010 оны 100 алдартны жагсаалтын 13-т орж байсан. Мөн түүнийг 2011 оны Дэлхийн Гиннесийн рекорд “Чартын хамгийн залуу охин”-оор  нэрлэж байсан билээ. Тэрээр сүүлд So Undercover нэртэй кинонд тоглосон.



бичсэн: Javhaa setguulch төрөл: show biz
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax