PAMELA ANDERSON ТАТВАРЫН АСУУДАЛД ОРЖЭЭ

2012-12-13,
Жүжигчин Pamela Anderson татварын асуудалд оржээ. Одоо 45 настай тэрээр нийт 370 мянган ам доллараас илүү татварын өрөнд орсон байна. Гэвч Playboy-ын од жүжигчин  Pamela Anderson-ны хувьд энэ нь анхны татварын асуудал биш юм. Тэрээр 2009 онд татварын асуудалд орж байжээ. Мөн 2010 онд California мужийн хамгийн их татварын асуудалтай 250 оршин суугчдын тоонд багтаж байсан бөгөөд нийт 493.144 ам долларын татварыг төлөөгүй байна. Түүний хувьд хамгийн сүүлд ододтой бүжиглъе тэмцээнд оролцсон юм. Гэсэн хэдий ч тэрээр татварын асуудлаа шийдэлгүй өдийг хүрэн хэвлэл мэдээлэлийн бай болсоор байна. Мөн түүний адилаар жүжигчин Lindsay Lohan багагүй татварын асуудалтай байгаа бөгөөд түүнд жүжигчин Charlie Sheen туслаж 200 мянган ам доллар өгөн туслахыг хүссэн ч тэрээр хүлээн аваагүй талаархи мэдээллийг хүргэж байсан юм.
бичсэн: Javhaa setguulch төрөл: show biz
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax