УГЗ, ТӨРИЙН СОЁРХОЛТ ШАРАВЫН НЭРЭМЖИТ УРАЛДААН ЭНЭ САРЫН 14-НӨӨС ЭХЛЭНЭ.

2012-12-13,
Монгол улсын гавъяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч төрийн соёрхолт шаравийн нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмийн хөгжимчдын олон улсын анхдугаар уралдаан зохион байгуулагдах гэж байна. Уралдааны зорилго нь залуу уран бүтээлчдийг  дэмжих ,харилцан туршлага солилцох, авьяас билиг ур чадвараа сорих боломжийг олгох зорилготой юм байна. Мөн гоц чадварлаг авьяаслаг дуучин ,хөгжимчдыг тодруулан улмаар монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм байна.  Уралдааны зохион байгуулагчаар ССАЖЯ, хөгжим бүжгийн коллеж, нийслэлийн засаг даргын тамгийн газартай  хамтран зохион байгуулж байгаа юм байна. Урладааны нөхцөл шаардлагыг хангасан аль ч улс орны 30 хүртэлх насны мэргэжлийн дуучин, 35 хүртэлх насны хөгжимчид оролцох боломжтой юм байна. Ардын хөгжимчдын уралдааныг морин хуур, хуучир, ёочин, шударга,ятга, лимбэ гэсэн 6 төрлөөр явагдах бол мэргэжлийн дуучдын уралдаан сопрано, меццосодрано, тенор, баритон, басс гэсэн ангиллаар явагдах юм байна. Уралдаан энэ сарын 14-нөөс 19-ны хооронд зохион байгуулагдах юм байна. 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax