AМЕРИКИЙН КИНО ИНСТИТУТ ОНЫ ШИЛДЭГ 10 КИНОГ НЭРЛЭЖ БАЙНА

2012-12-13,
Америкийн кино институт "Zero Dark Thirty", "Argo," "Silver Linings Playbook", "Beasts of the Southern Wild" зэрэг кинонуудыг шилдэг 10 киногоор нэрлэжээ. Мөн түүнчлэн Ang Lee-ийн "Life of Pi”, Steven Spielberg-ийн "Lincoln" Wes Anderson-ы "Moonrise Kingdom"  болон "The Dark Knight Rises" нар орсон. Америкийн кино институтын шилдэг кинонуудыг шүүмжлэгч, эрдэмтэн, телевиз болон кино уран бүтээлчид сонгон шалгаруулсан. Эдгээрийн гурван кино нь хоёрдугаар сард шалгаруулах Оскарын шагналд тэргүүлэх магадлал өндөртэй байгаа. Харин энд "The Master" , "The Hobbit" кинонууд багтаагүй байлаа. Америкийн кино институтын ерөнхийлөгч Bob Gazzale:
Яриа эр: Бид 2012 онд эдгээр кинонууд дэлхий дахинаа ямар бэлэг өгснийг нь урамшуулж, ямар ч өрсөлдөөнгүйгээр уран бүтээлчдэдээ урам зоригийг өгч байна
Харин Осама Бин Ладеныг эрэн сурвалжилж байгаа тухай өгүүлэх "Zero Dark Thirty" кино Нью-Йоркийн кино шүүмжлэгчдийн холбооноос шагнал гардсаныхаа дараа Оскарын шагналын нэр дэвшигчдээ тэргүүлж байгаа. Гэсэн хэдий Ням гарагт Америкийн кино шүүмжлэгчдийн ассоциаци францын "Amour" нэртэй киног шилдэг киногоор шалгаруулсан. Мөн Америкийн кино институт телевизийн топ-10 шоугаа шалгаруулсан бөгөөд жагсаалтын тавдугаарт "Mad Men" оржээ.
Нэгдүгээр сарын 11-ний өдөр кино, телевизийн шоу зэргийг алдаршуулах ёслол Лос Анжелес хотноо болно.



бичсэн: Javhaa setguulch төрөл: show biz
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax