Сунаж мөргөхөд бие эрүүлжин сэтгэл ариусдаг

2012-12-14,
Таньд таалагдвал сэтгэгдэл бичээрэй

Хөдөлгөөн дутсанаас хөгшрөлтийн явц түргэсч, зүрх өвчлөх эхлэл тавигддаг. Үүнийгээ дагаад хөдөлмөрийн бүтээмж буурахын зэрэгцээ илүүдэл өөх хором хормоор нэмэгдэнэ. Хэн хүнгүй л хөдлөх хэрэгтэй, дасгал хөдөлгөөн амьдралын үндэс гэж ярьдаг ч амьдрал дээрээ хэрэгжүүлэх нь ховор. Шалтаг ч мундахгүй их. Гадаадын ихэнхи орнуудад хүүхэд үүхэд, хөгшин хөвөөгүй өглөө босоод л ямар нэгэн хөдөлгөөн хийдэг аж. Нэг ёсондоо “хөдөлгөөн”-ийг өглөө бүр нүүрээ угаадаг шигээ амьдралын хэвшил болгочихжээ. Энэ талаар Англи хэлнээс орчуулан үзэж бусад эх сурвалжтай холбон бичиж танд хүргэж байна.
            Бид байгаль дэлхийгээс нарны гэрэл, цэвэр агаар, ус зэргийг авах боломжтой ч эрүүл биед заавал хэрэгтэй хөдөлгөөн хэмээх зүйлийг орхигдуулаад байдаг. Угаас нүүдэллэн амьдардаг монголчууд бидний хувьд өдөр тутамдаа, цаг тутамдаа хөдөлгөөн хийж тэр нь дасгал болохын зэрэгцээ эрүүл амьдрах нэг эх үндсийг тавьдаг байжээ. Гадаадын ихэнхи орнуудад хүүхэд үүхэд, хөгшин хөвөөгүй өглөө босоод л ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийдэг аж. Нэг ёсондоо “хөдөлгөөн”-ийг өглөө бүр нүүрээ угаадаг шигээ амьдралын хэвшил болгочихжээ. Нэнси хэмээх нэгэн Америк бүсгүй БНХАУ-д суралцаж байж. Тэндэхийн сургуулийн сурагчид өглөө хичээлдээ ирээд гадаа гарч 15 минутын турш дасгал хийдэг, паркууд нь өглөө эрт болон өдөр дасгал хийж буй насанд хүрэгчдээр дүүрэн байдаг, түүнчлэн Хятадууд хоол идсэнийхээ дараа “Цянь-Цинь” хэмээх дасгалыг тогтмол хийдэг уламжлалтай байсан нь ихэд таалагджээ. Нэнси эх орондоо эгэн ирээд “The Early Morning Workout буюу “Өглөөний дасгал”-ын хичээл зааж эхлэв. Улмаар насанд хүрэгчид, настайчуудаа өглөө бүр дасгал хийж хэвшихэд уриалжээ. Удалгүй олон хүн өглөөний дасгал хийж хэвшсэн бөгөөд тэдний хувьд өглөөний дасгал нь зайлшгүй хийдэг зүйлсийнх нь нэг болжээ. Дасгалын дараа оюутнууд хичээлдээ маш эрч хүчтэй ордог бөгөөд настайчуудын толгой сэргэж , бие нь хөнгөрдөг байна. Харин Япончууд Дэлхийн II дайнаас хойш “Радио тайсо” хэмээх тусгай хөгжмийн аянд өглөөний дасгал хийсээр байгаа. Зургаан настай балчираас зуун настай буурал хүртэл уг дасгалыг хийдэг бөгөөд энэхүү дасгал нь Японы соёлын нэгэн хэсэг нь болдог юм байна. Тэд дасгалын зан үйлээ зүрхээрээ мэдэрдэг гэнэ. Дасгалын зорилго нь сайн сайхан, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх төдийгүй анги сургууль, хамт олон, найз нөхдөө нэгтгэх гэсэн бодлого ч бас давхар байдаг байна. Вьетнамчууд өглөө бүр цэвэр агаарт гарч өглөөний дасгал хийдэг. Настайчууд нь Хон Кием нуурынхаа эрэг дээр дасгал хөдөлгөөнөө хийнэ. Дасгалынхаа дараа бие биеийнхээ нуруунд массаж хийдэг байна. Тодруулбал Хятад, Япон зэрэг орнуудын дундаж наслалт дээгүүр байдаг нь хөдөлгөөнийг амьдралын хэвшил, салшгүй нэгэн хэсэг болгосонтой холбоотой.   Хөдөлгөөнтэй байгаа нуур, далай, тэнгисийн ус цэнгэг, хөдөлгөөнгүй нуур, цөөрмийн ус булингартай, бүр өмхийрчихсөн байдаг шүү дээ. Амьд бие бүхэн хөдөлгөөнд оршдог. Техник технологи улам бүр хөгжиж, даяарчлагдаж буй өнөөгийн нийгэмд цаг нартай уралдан амьдрах, компьютер, интернэт зэргээр ажлаа амжуулсаар хэдийнэ хэвшчихжээ. Гэтэл угаас нүүдэллэн амьдардаг байсан Монголчууд бидний хувьд цаг ямагт хөдөлгөөн хийж эрүүл амьдрах эх үндсээ тавьдаг байсан шүү дээ. Ухаант ардын маань “Үенд хөдөлгөөн хэрэгтэй, үр хүүхдэд сургамж хэрэгтэй” гэж хэлсэн нь хүртэл учиртай... Бага байхад эмээ маань хойморт залсан бурхандаа өглөө бүр 108 удаа сунаж мөргөдөг байсныг санаж байна. Миний эмээ жижигхэн биетэй, туранхайвтар хүн байлаа. Нутаг усныхан нь хөнгөн шингэн биетэй, гялалзсан хөгшин гэж эмээг минь магтана. Эмээ маань өглөө эртлэн босоод, бурхандаа зул өргөн мөргөлөө эхэлнэ. Ингэхдээ амандаа маань уншиж, бүхнийг бясалгасан дүртэй болдог байсан нь одоо ч санаанаас гардаггүй. 108 удаа сунаж мөргөсөн эмээ маань ядарсан ч шинжгүй цайгаа уугаад сууж байдаг нь гайхмаар санагддаг байлаа. Бүх насаараа сунаж мөргөж заншсан эмээ маань өөрөө ч мэдэлгүй хөдөлгөөн хийдэг байж. Түүнийхээ ачаар урт насалж, үр хүүхдээ жаргаасан даа. Сунаж мөргөхөд хүний биеийн бүхий л булчин ажиллан идэвхитэй хөдөлгөөн хийж байдаг учраас эрүүл амьдрах нэгэн үндэс болсон хөдөлгөөнийг эндээс олж авах бүрэн боломжтой. Ийнхүү залбирахдаа хүн бүр аливаа сайн сайхан бүхнийг бэлгэдэж дотроо бясалгадаг тул бие эерэг энергиэр дүүрч, сэтгэл ариусдаг юм. Монголчууд бид эртнээс уул овоо, байгаль дэлхийгээ дээдлэн биширч, идээ ундааныхаа дээжийг өргөн, сүслэн залбирсаар ирсэн. Бурхан тэнгэр, уул ус, эцэг эхээ шүтэн залбирдаггүй хүн гэж үгүй. Хөл нь хөдөлж чадахгүй, суга таягтай болчихоод нутгийн овоондоо очихыг хүсэн мөрөөсөж, хөл дээрээ явж чаддаг болтлоо чадал мэдэн зүтгэж, овоондоо гаран таягаа өргөдөг нь цаанаа нарийн учиртай... Харин залбирахдаа та сунаж мөргөн залбирч хэвшээрэй. Эхний удаад тав, дараагийн удаад арав, арван тав гэхчилэн өдөр тутамдаа мөргөөд хэвшчих. Бөхийсний тань тоогоор цус төлжиж, мөргөсний тань тоогоор энерги хуримтлагдана. Эд эс тань баярлах болно. Таны эрүүл аз жаргалтай амьдрах үндэс нь хөдөлгөөн юм шүү.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax