Жинхэнэ аз жаргал бол гэр бүлийн аз жаргал

2012-12-14,
Намайг Алтантуяа гэдэг. Би 26 настай. Нөхөр хоёр хүүгийнхээ хамт амьдардаг. Бид гал голомтоо асааснаас хойш эдүгээ долоон жилийг ардаа орхижээ. Долоон жилийн өндөрлөгөөс эргэн харахад анх танилцсан үе минь яг л өчигдөрхөн юм шиг санагдаж байгаа нь гайхалтай...
Манайх жинхэнэ аз жаргалтай гэр бүл гэж би боддог. Бид аз жаргалыг алхам тутамдаа мэдэрч байна...             Дэгэж дэрвэсэн, гэгээхэн хүүхэд ахуй насандаа дэврүүн хүсэл, гэнэхэн мөрөөдлөөр анх түүнтэйгээ учирсан. Тэгээд л хүсэл мөрөөдлийн минь орон зайг тэр минь улам уужим болгосон сон. Дандаа л амттай, урам зориг бадраам үгсийг би ганцхан түүнээсээ сонсдог. Биднийг гэр бүл болсноос зургаан сарын дараа түүнд маань алс холын Солонгос улсад ажиллах боломж олдсон юм. Дөнгөж нэг ой хүрч буй өхөөрдөм хөөрхөн хүүгээ бас намайг орхиод явна гэдэг амаргүй байсан ч бид энгэрт асан эрхлэх бяцхан үрийнхээ төлөө үүнийг хийхээр шийдсэн юм. Тэр маань явахдаа надад нэгэн хавтсыг өгч, хүү бид хоёрыгоо ээлжлэн үнсээд “Ихийг сурч ирээд хамтдаа сайхан амьдарна аа” гэж хэлсэн.   Хүү маань уйлагнаад унтуулах гэж шөнө босон хуурайлж, түүнийгээ санан ганцаардахдаа олон өдөр дэлгэж үзэж зүрхлэлгүй нандигнасан тэр нэгэн хавтсыг үзэхийг хүслээ. А4-ийн цаасан дээр намайг хүүгээ тэвэрч буйгаар зураад (тэр маань их гоё зурдаг) дэргэд нь: Гурваар дарсан хархан гэзгээ Газар шүргэм арагш нь хаяад Алагаар эргэлдсэн хөөрхөн нүдээрээ Хацар цоргим өөдөөс ширтээд Танаар бадарсан цагаан шүдээ Бахдал төртөл яралзуулан инээдэг Хацар гоо чамдаа хязгааргүй их хайртай шүү. Хүүгээ  өсгөн хүмүүжүүлээд Сайн сууж байгаарай. гээд нямбай гэгч нь дармалдсан байлаа. Ингэхэд л ганцхан хуудас цааснаас ч аз жаргалыг, агуу их хайрыг мэдэрч болдгийг ойлгож, тэвчих, хүлээх, амьдрахын их хүсэл төрөөд эрч хүч ундраад л явчихсан. Магадгүй тэр л намайг хөглөж, түүнийгээ хүлээж хүүгээ хүмүүжүүлж байсан нь лавтай. Харин өнөөдөр тэр маань ирээд гурван жил болсон, хоёр дахь хүү маань мэндэлсэн, бид хамтдаа жаргалтай амьдарч байна. Энэ өдөр миний төрсөн өдөр тохиож байна. Миний хувьд юу юунаас илүү миний хань надад ямар бэлэг барих нь сонин байлаа. Мэдээж уламжлал ёсоор цэцэг, бялуу, амттанаар дүүрэн ширээ байна. Удаан хүлээсний эцэст: - Хамгаас хайрт гэргийдээ төрсөн өдрийн гал халуун мэнд хүргэе! гээд уруул дээр минь үнсээд жижигхэн ууттай зүйлийг “Өглөөний хүн” хэмээх номын хамт надад бэлэглэв. Уутанд юу байсан гэж санана... Тэр уут их хөнгөн байсан...             Том гэгчийн баглаа цэцгийг өнгө ялган нямбайлан оёод баруун доод хэсэгт нь “Чамдаа хайртай шүү.2009.04.14”. Үүнийг тэр минь өөрийн гараараа урлажээ. Ийм нарийн оёдолтой зүйлийг хэдийдээ, яаж амжуулсан байна аа? Хэзээнээс эхэлж оёсон юм бол? Миний төрсөн өдөрт надад мэдэгдэлгүйгээр, их эртнээс бэлдсэн байх нь ээ. Хоёр сарын дараа хайртын минь төрсөн өдөр. Чамайгаа яаж баярлуулах вэ? Тийм ээ, жинхэнэ аз жаргал бол гэр бүлийн аз жаргал билээ
бичсэн: Javhaa setguulch төрөл: Өгүүлэл
(2) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

bi nz zaluutai bolsiim tegsen namaig oilgohgui yum bainga hardaad bh yum minii jinhene hair mun yum boluu bi mash ih hairtai gehdee namaig ogt oilgohgui bainga hradaad bh yum yaaj tuunteigee haristah ve yaah ve
бичсэн zulaa (зочин) цаг: 02:15, 2012-12-19 | Холбоос | |
яахав дажгүй л бичсэн байна. гэхдээ мэргэжлийн өгүүлэлийн түвшинд арай л хүрэхгүй юм байна. гэхдээ цаашид бичээд байхад болохгүй юм бол алга байна.
бичсэн шүүмжлэгч (зочин) цаг: 07:37, 2012-12-18 | Холбоос | |



:-)
 
xaax