Alicia Keys

2012-12-14,
Олон Улсын супер од Alicia Keys  "MTV Crashes Manchester" хөгжмийн хөтөлбөрийн үеэр мянга мянган фэнүүдийнхээ өмнө дуулжээ. Дуучин маань 'Girl on Fire' нэртэй шинэ цомогтоо орсон дуунуудаасаа дуулж үзэгч фэнүүдээ баясгав. Манчестерийн хөгжмийн өв уламжлал болоод Британийн залуучуудын соёлыг дэмжих энэ үйл ажиллагаа нь хотын цор ганц түүхэн сүмд болсон. Готик загварын энэхүү сүмийн тайз заслыг 2009 онд Alicia-гийн Jay-Z тэй хамтран тоглосон 'Empire State of Mind'-ын каталог зэргийг оруулаад үнэхээр гайхалтай зассан байв.  Алиса "Намайг энд орж ирэхэд үнэхээр сайхан байлаа. Сүмийн орчин, шүтээн гээд л... Би үнэхээр баяртай байна” хэмээн догдлон ярьжээ.  Энэхүү шоунд  тэрээр  11 сарын 27-нд гарах шинэ альбомдоо орсон зарим дуугаа дуулсан юм. Дуулахынхаа өмнө Keys ихэд догдолж: "Manchester бол гайхалтай хот. Би энд дуулах их дуртай” гэжээ.Mercury Prize-д нэр дэвшигч La Havas түүний шинэ рекорд 'Is Your Love Big Enough'-ын аяыг тоглож дэмжсэн бөгөөд тэрээр “Би Алисагийн үнэнч фэн нь. 12 настайгаасаа л би түүнийг дэмжиж эхэлсэн. Би түүнийг маш их хүндэлж биширдэг” хэмээн ярьжээ.31 настай Keys 2001 онд 'Songs in A Minor' хэмээх анхны тоглолтоо хийснээсээ хойш дэлхий дахинаа 30 сая альбомоо борлуулжээ.
бичсэн: Javhaa setguulch төрөл: show biz
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax