Gangnam style

2012-12-14,
Сүүлийн үед реп дуучин Psy-ийн gangnam style дуу хөгжмийн ертөнцөд ихээхэн шуугиан тариад байгаа. Энэ дууг Өмнөд Солонгосоос эхлээд дэлхий дахинаа 264 сая хүн Youtube-ээр үзжээ. Одоо энэ видео 2,6 сая хүмүүст таашаагдсан гэдгээрээ Дэлхийн Гиннесийн рекордыг эвдээд байгаа юм. Эрвээхий зангиа, цэнхэр костюмаар гоёсон 34 настай Psy морины явдал дээр үндэслэсэн уламжлалт хөдөлгөөнөөрөө ийнхүү дэлхийн рекордыг эвдээд амжжээ. Өмнөд Солонгос болоод Америкийн нэгдсэн Улсад түүний энэхүү дууг дуурайж өөрсдийн хувилбараа гаргасан байна. Өмнө нь Psy Ellen DeGeneres –ийн talk шоунд Бритни Спирсийн хамтаар уригдан оролцохдоо энэ бүжгээ түүнд зааж өгсөн. Австралийн жуулчин Ameila Melocco “Ганнам стаял бол маш сонирхолтой, гоё бүжиг” гэж ярьсан бол Европын жуулчин Shak Batyrov Ихэнх залуучууд энэ дууны инээдэмтэй видео, цохилтод дуртай байгаа гээд  “Энэ дуу клаб хөгжим, клаб дууны төрөл болохоор хүмүүс дуртай байдаг. Бас энэ дуу үнэхээр хөгжилтэй дуу” гэжээ. Гангнам стаял 7 дугаар сарын дундуур гарч эхэлсэн ч өнөөдөр мэдэхгүй, дурлахгүй хүнгүй болсон байна. Гиннесийн мэдээлж буйгаар,  Гангнам стаялын хамгийн ойрын өрсөлдөгч буюу Youtube-ээр хамгийн олон like цуглуулсан видео гэвэл LMFAO-ын 'Party Rock Anthem' (1,574,963 like-тай), Justin's Bieber-ийн  'Baby' (1,327,147 like-тай) and Adele-ийн 'Rolling in the Deep' (1,245,641 like-тай) байна. iTunes chart  "Gangnam Style  бол дэлхийн 31 орны номер-1 дуу юм” Хэмээн бичсэн. Psy энэ мэдээг сонсмогцоо твиттер хуудсандаа “Дэлхийн 31 орны номер-1 itunes. Ямар гайхалтай юм бэ, Гангнам стаял!!!! гэж бичсэн байна.
бичсэн: Javhaa setguulch төрөл: show biz
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax